50 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ дэмжжээ

Хуваалцах:
50 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ дэмжжээ

Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ажилласан Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. 

Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: "Эгийн голын УЦС-ын асуудлаар ажилласан Монгол-Оросын эрдэмтдийн багийн хийсэн судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт "Оросын талаас зарчмын хувьд дэмжиж байна" гэж гарлаа. 

Ингэснээр тус протоколд 2 улсын эрдэмтдийн судалгааны баг гарын үсэг зурлаа. Одоо энэ эрдэмтдийн баг тайлангаа ОХУ-ын ШУА-д 2026 оны 11 дүгээо сарын 18-нд хүлээлгэн өгч, тэндээс 2 улсын Засгийн газарт тайлан дүгнэлтээ хүлээлгэн өгнө. Ийнхүү 50 жил яригдсан яриа бодит ажил болох боломж бүрдлээ" гэв. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх