ДЭЛХИЙД

2024 он сэтгүүлчдэд халтай жил байжээ

Хуваалцах:
2024 он сэтгүүлчдэд халтай жил байжээ

    Дэлхий сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлснээр 2024 онд 124 сэтгүүлч амь насаа алджээ. Сэтгүүлчдийг хамгаалах хороо лхагва гарагт гаргасан тайландаа дэлхий даяар 124 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгдсэн бөгөөд тэдний гуравны хоёр орчим нь Израиль Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг дайны үеэр амь үрэгдсэн талаар онцолжээ. Судан, Пакистан, Мексик, Сири зэрэг  орнуудад өнгөрсөн онд хамгийн олон сэтгүүлчид амиа алдсан байна. Газад амь үрэгдсэн сэтгүүлчдийн 31 нь Палестины чөлөөт ажилтан байсан бөгөөд тэдний олонх нь тус бүс нутагт мэдээллийн хэрэгсэл ажиллахаа больсны дараа мэдээллийн хоосон орон зайг нөхөхөөр очжээ.

Сэтгүүлчдийн амь нас эрсдэж байгаа нь дэлхийн хэмжээнд мөргөлдөөн нэмэгдэж байгаатай холбоотой гэж Дэлхийн сэтгүүлчдийг хамгаалах хороо CPJ мэдэгджээ. Судан, Пакистанд тус бүр зургаан сэтгүүлч амиа алдсан бол Мексикт таван сэтгүүлч амиа алдсан байна. Сирид дөрөв, Мьянмарт гурав, Иракт дахин гурван сэтгүүлч амиа алдсан нь 2020 оноос хойш анх удаа сэтгүүлч амиа алдсан тохиолдол болж байна.  

Сэтгүүлчдийг зориудаар хөнөөсөн улс орнууд аллагын нотлох баримтыг устгах, бурууг өөр тийш нь шилжүүлэх, хариуцлага хүлээхээс зайлсхийх оролдлого хийдэг гэж CPJ мэдэгджээ. Дэлхийн өнцөг булан бүрт сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, цензурдаж, баривчилж, хүчирхийлэх тохиолдол өссөн байна. Түүнчлэн Украин, Оросын хооронд болсон дайнд сэтгүүлч амиа алдсан тохиолдол гараагүй ч хэд хэдэн зорилтот халдлагад өртөж, сэтгүүлчид шархадсан байна. 2023 оны наймдугаар сард баривчлагдсан Украины сэтгүүлч өнгөрсөн онд Оросын цагдан хоригдож байгаад нас барсан. "Сэтгүүлчдийн амийг хөнөөсөн этгээдэд хариуцлага тооцохгүй бол нөхцөл байдал нь хэвлэлийнхний хувьд илүү аюултай болж болзошгүй. Мөн цөөн сэтгүүлчид нь үнэнийг эрэлхийлж буй иргэдэд мэдээлэл багатай гэсэн үг" гэж CPJ онцолжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих