ДЭЛХИЙД

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ

Хуваалцах:
БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ. Ингэснээр өнгөрсөн 12 дугаар сард онц байдал тогтоосон түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.  Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ шийдвэрийг уншиж танилцуулж буйг телевизээр шууд дамжуулсан бөгөөд уг шийдвэр тэр даруйдаа хүчин төгөлдөр болжээ. Ингэснээр 60 хоногийн дотор Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус  сонгуулийг  явуулах ёстой боллоо. Сонгууль зургаадугаар сарын 3-нд болох төлөвтэй байна. 12 дугаар сарын 3-нд Үндсэн хууль зөрчин онц байдал зарлаж, Үндэсний Ассамблейд цэргүүдийг нэвтрүүлсэн гэх үндэслэлээр Юн Сог Ёлийг огцруулах тухай шийдвэрийг сөрөг хүчнийхэн олонх болж буй Үндэсний Ассамблей 12 дугаар сарын дундуур гаргасан юм. Харин Юн Сог Ёль өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр ирсэн билээ.

Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулснаар түүний холбогдсон хэргүүдийг хууль хяналтын байгуулагууд илүү нарийвчлан шалгах боломжтой болж байна. 

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих