БНСУ-ын их сургуулиуд үе тэнгийнхээ дээрэлхэж байсан хүүхдүүдийг элсүүлэхгүй гэдгээ мэдэгджээ

Хуваалцах:
БНСУ-ын их сургуулиуд үе тэнгийнхээ дээрэлхэж байсан хүүхдүүдийг элсүүлэхгүй гэдгээ мэдэгджээ

БНСУ-д  их, дээд сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалтыг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг бөгөөд өндөр ач холбогдол өгдөг билээ. Харин энэ жил шалгалт өгсөн 45 сурагч  шалгалтаа амжилттай өгсөн ч Өмнөд Солонгосын шилдэг  зургаан их сургууль тэднийг дунд, ахлах сургуульд байхдаа үе тэнгийнхнээ гадуурхаж, дээрэлхэж байсан нь тогтоогдсон хэмээн үзэж элсүүлээгүй байна. 

БНСУ-д үе тэнгийн дээрэлхэгчдийн эсрэг хатуу арга хэмжээг 2025 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр мэдлэгтэй, шалгалтаа онц өгсөн ч дунд сургуульд ангийнхаа хүүхдийг дээрэлхдэг байсан бол дээд боловсрол эзэмшиж чадахгүй болж байна.

Түүнчлэн тус улсад  үеийн хүүхдээ дээрэлхэж, зодож, доромжилж байсан хүүхэд нэр хүндтэй, сайн их сургуульд орж болохгүй гэсэн үзэл түгээмэл болоод байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих