
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргийг хүлээн авч, уулзжээ. Путин “Таны нөхөр Орос, Японы харилцааг сайжруулахад маш их зүйл хийсэн. Бид хоёр тун дотно харилцаатай байсан. Шинзо Абэ үнэн сэтгэлээсээ хоёр орны харилцааг сэргээхээр хичээж байгааг би мэддэг байсан. Бид түүнд их талархдаг. Түүний ажил, үйл хэргийг Орост байнга дурсаж байдаг” хэмээсэн байна. Шинзо Абэ 2022 оны долоодугаар сарын 8-нд Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр буудуулж, амиа алдсан. Тэрээр 2006-2007, 2012-2020 онуудад хоёр удаа Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Путинтэй нийт 27 удаа уулзаж байжээ. Тэд хамтдаа жүдо бөхийн тэмцээн үзэж, тун ойр харилцаатай байсан юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2025-06-01 05:11:55
Шинзо Абэ ч манайхаар зууны манлай, агуу хүн дээ.
Төгсөө 2025-06-01 00:14:56
Түүнд сэрэмж очиждээ Сэрдэг бгаадаа