МЭДЭЭ

Намрын тэргүүн сарын 14, шар бар өдөр

Хуваалцах:
Намрын тэргүүн сарын 14, шар бар өдөр


БИЛГИЙН ТООЛЛЫН 14
2025.09.06 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БАР ӨДӨР
Үс засуулвал: Эд мал арвидна. Наран ургах, шингэх: 06.17-19.24 Барилдлага: Идэр 8
Шүтэн барилдлага: Төрөхүй 8
Суудал: Мод
Аргын тооллын 9 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 14, Тооно одтой, шар бар өдөр. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ
ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих