УЛС ТӨРОнцлох

Г.Дамдинням: Шатахуун тасалдахгүй, ШТС: АИ 92 дууссан. 95 хоёр хоногийн нөөцтэй

Хуваалцах:
Г.Дамдинням: Шатахуун тасалдахгүй,
 ШТС: АИ 92 дууссан. 95 хоёр хоногийн нөөцтэй
Шатахуун  тасалджээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөрхөн сэтгүүлчдийн энэ асуултад итгэлтэйгээр "Шатахуун тасалдана гэж сандрах  хэрэггүй. 30 хоногийн нөөцтэй байгаа. Шатахуун импортлогч компаниудад бүх саваа дүүргэх чиглэл өгсөн. Санаа амар бай гэж байв.
Гэтэл энэхүү мэдэгдлийг хийгээд 24 цаг ч өнгөрөөгүй байхад ам, ажлын зөрүү нь илэрч, шатахуун түгээх станцууд шатахуунгүй болж, АИ-92 дуучихсан, 95 нь хоёрхон хоногийн нөөцтэй гэж байна. Ялангуяа хөдөө орон нутагт шатахууныг хязгаартайгаар олгож эхэлжээ.
Бодит байдал ийм байхад салбар хариуцсан сайд нь "Амгалан тайван бай" гэх хуурамч үгээр тайвшруулж Төрийн ордонд улс төр хөөцөлдөж явна. 
Шатахууны хувьд ОХУ-аас хараат манай улс энэ удаад БНХАУ-аас шатахуун нийлүүлэхээр тохирч, яриа хэлэлцээр хийсэн гэсэн мэдээлэл байна. БНХАУ-ын стандарт Евро-5 байдаг учраас шатахууны үнийн асуудал гарна. Нэг үгээр үнийг нэмэх юм байна. Өвөлжилт, ургац хураалт гээд намрын их ажлын өдрүүдэд шатахуун тасалдах нь ихээхэн хор уршигтай. Төрийн ордонд улстөрчид нь эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран тэмцэлдэж байхад иргэд нь хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд амин зуулгыг залгуулдаг шатахууны хомсдолтой нүүр тулах нь.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
0Пөөх