Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амь насанд халдсан хэргийн анхны шүүхийн хурал болжээ

Хуваалцах:
Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амь насанд халдсан хэргийн анхны шүүхийн хурал болжээ
Японы Нара дүүргийн шүүх Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийн анхны шүүхийн хурал боллоо. Сэжигтэн Тэцуя Ямагамийн хүн амины хэрэг, галт зэвсэг, хутга хэрэглэж хууль зөрчсөн хэргээр буруутгаж, прокурорууд хэргийн үйл явц болон сэжигтний гэмт хэрэг үйлдсэн сэдлийг танилцуулжээ. Нара дүүргийн шүүхийн олон нийтийн мэдээллийн дагуу, уг хэргийг нийт 19 удаа шүүх хурал хийж, 2026 оны 1-р сарын 21-нд шүүхийн шийдвэрийг гаргах төлөвтэй байна.
2022 оны долоодугаар сарын 8-нд Шинзо Абэ Нара хотод Либерал Ардчилсан Намын Сенатын нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд илтгэл тавих үеэр буудуулж амиа алдсан юм.
Тэцуя Ямагамиг хэргийн газар дээрээс баривчилсан. Тэцуя Ямагамигийн мэдүүлснээр, тэрбээр Шинзо Абэг онилж буудсаны зорилго нь Абэгийн өвөө, Ерөнхий сайд агсан Нобусуке Киши өмнө нь “Нэгдлийн Сүм” гэгддэг “Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо”-г Японд нэвтрүүлэхэд тусалж байсантай холбоотой аж. Үүний улмаас Тэцуя Ямагамийн ээж уг шашны эсвэл бүлэгт 100 сая иен (ойролцоогоор 4.66 сая юань) хандивласан нь түүний гэр бүлийг хүнд байдалд оруулсан гэжээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих