Монголд хийсэн "Iron Winter" кино "Алтан мэлхий" шагнал авчээ

Хуваалцах:
Монголд хийсэн "Iron Winter" кино "Алтан мэлхий" шагнал авчээ

Кино зураглаач Бенжамин Брайан Касимир Бургессийн "Iron Winter" киногоороо "Camerimage"-ийн Гранпри баримтат киноны уралдааны "Алтан мэлхий" шагналыг авчээ.

Энэхүү кинонд Монголын адуучин хоёр залуу 150 хоногийн турш олон мянган адуугаа уулархаг нутагт оторлуулж, өвс хайн тэмцэж буйг харуулсан.  Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт, хотжилтын нөлөөгөөр цаг агаарын  нөхцөл байдал улам дордож, орон нутгийн иргэдэд заналхийлж байна.

Бургесс, Брайан болон “Repeater Productions” продакшны продюсер Бен Голотта, Морган Райт нараас нараас бүрдсэн багийнхан энэ баримтат киног Монголын хамгийн хүйтэн өндөрлөг бүс нутагт хийжээ. Зургаан уран сайхны баримтат киноноос тус киног сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа шүүгчдийн зөвлөлийн ерөнхийлөгч Нэнси Шрайбер "Зоригтой тансаг дүрслэлтэй, аяллыг түгшүүртэй ч сайхнаар мэдрэх боломжийг бидэнд олгосон” гэжээ. Брайан “Касимир, камерын туслахаас эхлээд зураглаач хүртэлх замд минь тусалж, урам зориг хайрласан бүх хүмүүс, хамгийн гол нь Монголын ард түмэнд бид маш их өртэй” гэжээ.

"Төмөр өвөл" анх дөрөвдүгээр сард "Visions du Réel" олон улсын кино наадамд оролцож, орон нутгийнхаа нээлтээ Мельбурн олон улсын кино наадмаар хийх эрхтэй  болжээ.

https://if.com.au/benjamin-bryan-wins-documentary-golden-frog-at-camerimage-for-iron-winter/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих