ЭЗБХ: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Хуваалцах:
ЭЗБХ: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар арван тэрбум ам.долларын алдагдалтай гэх "Харбин"-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. Өмнө нь Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Ухаа худагийн асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг УИХ-аар дэмжээгүй тул дахин нэг түр хороо байгуулах зай гарснаар ийнхүү УИХ-аар дээрх түр хорооны асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцэнэ.  Тодруулбал, өнөөдөр 10:30 цагаас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх бол Баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх