
Австралийн Холбооны Улсад 16-гаас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг дэлхийд анх удаа хориглосноос хойш нийгмийн сүлжээнийн компаниуд нэг сарын дотор 5 сая шахам хаягийг идэвхгүй болгосон тухай тус улсын цахим орчны зохицуулагч байгууллага мэдээлжээ. Шинэ хууль өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар 16-гаас доош насны 4.7 сая орчим хаягийг устгаад байна гэж Цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагаас мэдээлсэн байна.
Франц, Малайз, Индонез улсууд ижил хуулийг батлахаа мэдэгдсэн бол Европын зарим улс, мөн АНУ-ын муж улсуудын эрх баригчид Австралийн жишээг дагах боломжийг хэлэлцэж байна.
Хуулийг зөрчвөл платформуудыг 49.5 сая хүртэл австрали доллароор (33 сая ам.доллар) торгох арга хэмжээ авах ба хүүхдүүд болон эцэг эхчүүд хариуцлага хүлээхгүй.
16-гоос доош насны хүүхдүүдийн ашигладаг хаягийн нийт тоо нь хуулийг батлахын өмнө гарсан таамгуудаас хамаагүй их байгаа бөгөөд статистик мэдээллээр 10-16 насны нэг австрали иргэн хоёр ба түүнээс дээш тооны хаягтай байна. Өмнө нь Meta компани Instagram, Facebook, Threads сүлжээнүүдээс насанд хүрээгүй 550 мянга гаруй хэрэглэгчийн хаягийг устгасан гэж мэдэгдэж байв.
https://www.nsnews.com/the-mix/social-media-platforms-removed-47-million-accounts-after-australia-banned-them-for-children-11748411





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
news 2026-02-06 11:56:24
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00