
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Ормузын хоолойг даваа гарагт нээхгүй бол Ираны иргэний дэд бүтэц, тэр дундаа гүүр, цахилгаан станц руу дайрна гэж сүрдүүлжээ.
Трамп өнгөрсөн ням гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Иран даяар амин чухал дэд бүтцийг сүйрүүлнэ гэсэн өмнөх сүрдүүлгээ давтсан мэдэгдэл хийж, заналхийлсэн байна. Тэрбээр "Мягмар гарагт цахилгаан станцын өдөр, гүүрний өдөр байх болно. Хоолойг нээ. Аллахыг магтъя" гэж Трамп “Truth Social” -д бичжээ.
Гуравдугаар сарын 26-нд Трамп хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израиль Иран руу анх дайрснаас хойш хөдөлгөөн зогсонги байдалд орсон дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тээврийн зам болох Ормузын хоолойг Иранд дахин нээх 10 хоногийн хугацаа өгсөн. Тэрбээр ням гарагт “Fox News”-т хэлэхдээ, “Иран одоогоор АНУ-тай хэлэлцээ хийж байгаа бөгөөд энэ хугацаа дуусахаас өмнө тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэж байна” гэжээ.
Ираны албаныхан Трампын заналхийллийг буруутгаж, тэдний дэд бүтцэд халдсан аливаа халдлагын хариуг авахаа амласан. Трампын заналхийллийн хариуд НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газар “АНУ-ын Ерөнхийлөгч дахиад л Иранд энгийн иргэдийн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг устгана гэж ил тод сүрдүүллээ. Олон улсын хамтын нийгэмлэг болон бүх улс орнууд дайны гэмт хэргийн ийм харгис хэрцгий үйлдлээс урьдчилан сэргийлэх хуулийн үүрэгтэй.
Тэд яг одоо арга хэмжээ авах ёстой” гэжээ. Гүүр, цахилгаан станц зэрэг дэд бүтэц тэргүүтэй Ираны энгийн ард иргэдийг онилж байгаад санаа зовж байна уу гэж асуухад Трамп “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Үгүй” гэж хариулжээ.
https://www.aljazeera.com/news/2026/4/5/trump-threatens-hell-for-iran-over-hormuz-strait-as-deadline-approaches






2 өдрийн өмнө

2 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу