Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт өнөөдөр болно

Хуваалцах:
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт өнөөдөр болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Чуулганы хуралдаанаар шийдэх эхний асуудал нь Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт юм. Нэг үгээр, өнөөдрийн чуулган шууд санал хураалтаар эхэлнэ.

Улс төрийн намуудыг талцуулаад байгаа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх чуулганы хуралдаанд тодруулбал, өнөөдрийн хуралдаанд Ардчилсан намын гишүүд оролцохгүй, дэмжихгүй гэдгээ эртнээс мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд уг хуулийн төслийг дэмжихийг намын гишүүддээ тулган шахамдуулж байгаа гэсэн мэдээлэл бий. 

Хэрэв гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлнэ. Дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг хууль санаачлагч буюу Ерөнхийлөгчид буцаах юм.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх