
Хаврын урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор Нийслэлчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ сүүлийн өдрүүдэд Төв талбайд өрнөж буй. Олныг хамарсан үйл ажиллагаанас гадна хоолны фестиваль, эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоо, өмгөөллийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, төрийн байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, салбарынхаа үйл ажиллагаа, чиглэлийг олон нийтэд таниулж ирсэн билээ.
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ний өдрийн 05 тоот албан даалгаварт заасны дагуу Төв талбай дахь асрыг буулгахаар болсон байна. Тодруулбал, уг албан даалгаврын
5.4-т Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг албан ёсны арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт семинар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон Төсвийн Ерөнхийлөн Захирагч нарт даалгасугай хэмээн заажээ.
Энэ дагуу Төв талбайд зассан асрыг өнөөдрөөс буулгаж, талбайг чөлөөлөхөөр болсон байна.






4 өдрийн өмнө

5 өдрийн өмнө