Монголын нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ

Хуваалцах:
Монголын нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх  хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр гурван байнгын хороо, нэг дэд хороо, таван ажлын хэсэг хуралдана. Тодруулбал,

Байнгын хороод:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

-Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

-Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

  • Эдийн засгийн байнгын хороо

-Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан төсөл, анхны хэлэлцүүлэг/

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын найман гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Бусад

  • Хууль зүйн байнгын хороо

-Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

-“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам шинэчлэн батлах тухай/

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын есөн гишүүн 2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх