Цагдаагийн байгуулагад өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 28-ний 12 цагийн орчимд СХД-ийн XXIX хороонд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Дуудлагын дагуу шалгахад хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг тогтоосон байна. Уг хэргийг шалгаж үзэхэд, урьдчилсан байдлаар иргэн Д нь гэрээгээр олгох ажил олж өгнө гээд 24 сая төгрөг аваад гэрээнийхээ ажлыг олж өгөөгүй, мөнгө буцаан өгөөгүй гэх шалтгаанаар амь хохирогчийн толгой, хэвлий тус газарт цохиж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцлийг тогтоосон. Уг хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ.