
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар,
Цусны донорын тухай хуулийг баталснаар амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгч, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэмэгдүүлэх аж.
Харин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн зардлыг төсвийн алдагдал, зардалд тооцохгүйгээр ажиллах боломжийг Засгийн газарт олгож байгаа билээ.
Хаврын ээлжит чуулган энэ оны гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийснээс хойш өнөөдөр анх удаа бие даасан хуулийг эцэслэн баталлаа.




