Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгах АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулсан билээ. Тус Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар:
- 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг гаргуулан авч шалгаж байна.
- Төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг 135 хүнээс мэдүүлэг авсан.
- Арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
- Долоон газарт нэгжлэг, үзлэг хийсэн.
- Эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
- Давхардсан тоогоор таван сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авсан.
- Хоёр хүнийг яллагдагчаар татсан.
- Хоёр хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Энэ хэрэгт 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, нэгдүгээр тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төслүүд хамаарч байгаа аж.