
БНСУ-д одоогийн байдлаар бараг 120,000 хүн сар бүр 2 сая гаруй воны (1,360 доллар) тэтгэвэр авч буй талаар төрийн мэдлийн тэтгэврийн агентлагийн ням гарагт мэдээлжээ. Үндэсний тэтгэврийн албаны (NPS) мэдээгээр, нэгдүгээр сарын эцсийн байдлаар нийт 116,166 хүн хоёр сая гаруй воны тэтгэвэр авчээ.
Үндэсний тэтгэврийн судалгааны хүрээлэнгийн 2024 онд хийсэн судалгаагаар тэтгэвэрт гарсны дараа нэмэлт орлогогүйгээр амьдрахад дээр дурдсан тэтгэврийн хэмжээг хангалттай гэж үздэг.
Сөүл анх 1988 онд тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн. Инфляцийг харгалзан тэтгэврийн төлбөрийг жил бүр нэмэгдүүлдэг байна. Хүйсээр нь авч үзвэл өндөр тэтгэвэр авагчдын дөнгөж 2.2 хувь нь эмэгтэйчүүд байсан нь олон эмэгтэйчүүд бага цалингаар ажилладаг эсвэл хүүхэд төрүүлэх, асран хүмүүжүүлэх зэргээс шалтгаалан карьераа зогсоосонтой холбоотой байна. Харин тус улс дахь дундаж тэтгэврийн хэмжээ 700,427 вон байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу