
Нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, ногоон байгууламжийн ажлыг арван хоногийн дотор гүйцэтгэхээр болжээ.Тодруулбал, Төв талбайд цэцэг тарих, чулуун хавтанг солих ажлыг эхлүүлж, арав хоногт багтаан гүйцэтгэх ба нийслэлээс хяналт тавина" гэв. Учир нь, иргэд нийслэлийн төв талбай нь ундуй сундуйн дээр хагарч бутарсан хавтан хөглөрч, хар шороо пургисан бохир орчин болсон хэмээн шүүмжилж буй.
Гэрлийн шонг хийх гэж хүнд даацын автомашинууд Төв талбайд орсноос чулуун хавтанг эвдсэн аж. Тиймээс талбайн чулуун хавтангуудыг гадаадаас авахаар захиалжээ. Мөн нийслэлийн ногоон байгууламжийн арчлалтыг хариуцдаг Хот тохижилтын газар Сүхбаатарын хөшөөг тойруулан 70000 орчим цэцэг тарихаар болжээ.




