
Жагсагчид Рио Тинтогийн (ASX: RIO) Монголын говь дахь Оюутолгойн уурхайн зэсийн баяжмалын экспортыг зогсоохыг шаардаж жагсаад байна. Англи-Австралийн уурхайчин Фэйсбүүкт нийтэлсэн мэдэгдэлдээ тээвэрлэлт тасалдсан болохыг баталжээ. Энэхүү жагсаалыг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс зохион байгуулсан байна. Уурхайгаас Хятадын хил хүртэл зэсийн баяжмал ачдаг автомашины хоёр урсгалтай хурдны замын хөдөлгөөнийг түр зогсоосон талаар Mining.com мөн мэдээлжээ.
Стратегийн металлын зэсийн дэлхийн нийлүүлэлтийн хэтийн төлөвийн хувьд Оюутолгой бол дэлхийн хамгийн чухал уурхайнуудын нэг юм. Жагсагчид уул уурхайн орлогоос монголчуудад илүү их хувийг өгөхийг шаардаж байгаа аж. Одоогоор жагсаал нэг өдрийн жагсаал болж хувирах уу, эс бөгөөс урт хугацааны жагсаал болж хувирах уу гэдгийг харах л үлдлээ.
Түүнчлэн “Оюу толгой” компаниас “Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэж, иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудалд нь шуурхай хандаж, бодитой харилцахыг чухалчилсаар ирсэн.
Гэвч өнөөгийн нөхцөл байдал нь улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын болон Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг олон улсын орчинд унагах эрсдэлтэй тул Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уул уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байх нь чухал” гэжээ. Цахилгаан машин (EVs), цахилгаан сүлжээ, нарны хавтан, салхин сэнс зэрэг үйлдвэрүүдийг өргөжүүлэхэд зэс шаардлагатай.
Хятад бол металлын хамгийн том хэрэглэгч юм. Гуравдугаар сард “IntelliNews”-т Монголын Засгийн газар уурхайн бүтээн байгуулалтад хамаарах гэрээний арилжааны “шударга бус” нөхцөлүүдийг дахин хэлэлцэхийг хүсэж байгаагаа Рио Тинтод хэрхэн мэдэгдсэн тухай мэдээлсэн.
Тавдугаар сард “IntelliNews” мэдээлснээр Монгол Улс Рио Тинтотой гэрээ байгуулж, уурхайн бүтээн байгуулалтын төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, давхардсан төлбөрийг арилгахаар тохиролцсон.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зардлаа 2.2 тэрбум ам.доллароор бууруулж, дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын нэг болох уг мега төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу