Энэтхэгийн Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

Хуваалцах:
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэгийн Гадаад хэргийн сайд др. Субраманьяам Жайшанкар энэ сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд
др.Субраманьяам Жайшанкартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Хоёр улс 1955 оны
арванхоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээжээ. 

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх