Жакарта хот үүсгэн байгуулагдсаны 499 жилийн ойтой холбоотойгоор нийтийн тээвэр, аялал жуулчлалын бүсүүдийг үнэгүй болгоно

Хуваалцах:
Жакарта хот үүсгэн байгуулагдсаны 499 жилийн ойтой холбоотойгоор нийтийн тээвэр, аялал жуулчлалын бүсүүдийг үнэгүй болгоно

 Жакартагийн амбан захирагч Прамоно Анунг энэ сарын 22, 27, 28-ны өдрүүдэд хотын 499 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор нийтийн тээврээр зорчих, аялал жуулчлалын газруудад үнэ төлбөргүй нэвтрэх эрхийг Жакарта хотын оршин суугчид төдийгүй нийт Индонези иргэдэд олгохоор шийдвэрлэсэн байна.

Тэрбээр "Энэ сарын 22, 27, 28-ны өдрүүдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм уу, эсвэл Жакартагийн гол аялал жуулчлалын цэгүүд нь зөвхөн Жакартагийн иргэний үнэмлэхтэй хүмүүст төдийгүй Индонезийн иргэний үнэмлэхтэй хүмүүст нээлттэй болгохоор шийдвэрлэсэн" хэмээсэн байна.

Үндэсний хөшөөний талбайд хог хаягдлыг ангилах кампанит ажлын арга хэмжээний дараа Прамоно Анкол цэцэрлэгт хүрээлэн, Рагунан амьтны хүрээлэн болон хотын зарим музей зэрэг аялал жуулчлалын бүх цэгүүдэд үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой гэжээ. Нийтийн тээврийн хувьд Трансжакарта автобус, Жакартагийн хөнгөн галт тэрэг, Жакартагийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой байна.

https://www.straitstimes.com/asia/se-asia/jakartas-499th-birthday-gift-to-all-free-public-transportation-tourism-spots?ref=asia


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих