ХЭҮК 41 тэрбумын төсөв оруулж ирсний талыг байр, машин, ном хэвлэлт, томилолтын зардалд төсөвлөжээ

Хуваалцах:
ХЭҮК 41 тэрбумын төсөв оруулж ирсний талыг байр, машин, ном хэвлэлт, томилолтын зардалд төсөвлөжээ
Хууль Зүйн Байнгын Хороо дөнгөж сая хуралдаж, ХЭҮК-ын төсөв, зарлагыг хэлэлцжээ. ХЭҮК-ын 2027 оны төсвийн төслийн саналд нийт зарлагыг 41,673.9 сая буюу 41 тэрбум төгрөг гэж тооцон, 2026 оны батлагдсан төсвөөс 31,166.9 31 тэрбумаар буюу 296.6 дахин нэмэгдүүлж тооцсон аж. Үүний 25 тэрбум нь  барилга буюу ХЭҮК өөрийн гэсэн байр, байшинтай болох төсөв аж.
 
Мөн ном хэвлэлийн зардалд 173.5 сая,  гадаад, дотоод томилолтын зардалд 460.7 сая  гэх мэт зардалд тусгажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа "Алс хязгаар нутагт ч хүний эрхийн зөрчилд хүрч үйлчилж чаддаггүй ХЭҮК мянган гоё сайхан ордон албан тасалгаанд суугаад ч мянган боть ном хэвлэсэн ч хүний эрхийн ноцтой зөрчлүүд хэвээр байсаар байвал  хэрэг алга" хэмээн  шүүмжилжээ. Харин ХЭҮК-ын дарга төсвөө ХЗБХ-ны гишүүдээр дэмжүүлж аваад ширэв татан хурлын танхимыг орхилоо хэмээн  М.Нара-Нарантуяа онцоллоо.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх