Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо

Хуваалцах:
Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн Цэцийн  гишүүнээр томиллоо

УИХ-ын дарга С.Бямбацогтын санал болгосноор ҮХЦ-ийн гишүүнд Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нар нэр дэвшиж буй. Нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр танилцуулж, асуулт асуусан. Хуралдааны цагт амжаагүй тул томилох эсэх санал хураалтыг өнөөдрийн чуулган руу шилжүүлсэн юм. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд дэмжих эсэх санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжлээ. Мөн Г.Баясгаланг ҮХЦ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. 

Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн бөгөөд Түгжрэлийн сайд асан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу сайдын ажил хашиж байгаад "Ногоон автобусны" гэх тодотголтой хэргээр ажлаа ч өгч, шүүх цагдаагаар явах болсноос хойш сураг алдарсан.

УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатын тухайд АН-ын угшилтай. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шүүгдэн нэг жилийн хорих ял авсан.  2026 оны хоёрдугаар сард буюу Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдох үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ирсэн билээ. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх