НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XYII Бага хурал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүнтэй холбоотойгоор Нарны зам, Нарантуул зах, Өгөөмөр, Дүнжингарав зэрэг чиглэлийн авто замыг хэсэгчилэн хааж, нийтийн тээврийн эргэлтийг нэмэгдүүлж, хувийн тээврийн хэрэгслийг хязгаартай зорчуулахаар шийдвэрлэжээ. Олон улсын хурал болох байршил зах худалдааны төвүүдтэй ойр, мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл үетэй давхцаж байгаа учраас Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор болсон. Харин есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.и Мөн дугаарын хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, сургууль цэцэрлэгийн ажилчдын автобус, хэвлэл мэдээллийн байгууллага, дипломат төлөөлөгчдийн гадаад улсын байгууллага, хот нийтийн тээвэр, буяны ажиллагаа зэрэг тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхгүй.
Тэгш, сондгойн хязгаарлалтын цагийг 07.00-21.00 цаг болгож өргөтгөж, мөн бүсчлэхгүйгээр 160 телекамераар хязгаарлалтыг хянаж, холбогдох арга хэмжээг авах юм байна.
COP17 болох байршилтай ойролцоо дараах авто зогсоолыг хаана. Үүнд:
Мөн хичээлийн шинэ жил болохтой холбогдуулан бүсийн зохион байгуулалтыг хийнэ.Үүнд,
-Ногоон бүсэд иргэдийг явганаар аюулгүй зорчуулна. Тээврийн хэрэгсэл зорчихгүй.
-Цэнхэр бүс буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгслийг хэвийн зорчуулах тэмдэг тэмдэглэгээг хийж байгаа ба нийтийн тээврээр тусгай хэрэгцээт зорчигчдын хүртээмжтэй байдал сайн биш учраас тээврийн хэрэгслийг нь зорчуулахаар бэлтгэж байна.
-Улаан бүс буюу нийтийн тээврийн чиглэлд Ч:30, М:5 дээр нэмээд богино эргэлтийн хоёр маршрутыг төлөвлөж, иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс Нарны зам дагуу нийтийн тээврээр үйлчлүүлэх шинээр зогсоол гаргаж ажиллана.
-Шар бүс гаргаж, тухайн захуудад худалдаа, ажил үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн бараа татан авалтыг хийх автомашины зогсоол бэлтгэж байна. Гэхдээ энэ зогсоол нь шөнийн цагаар буюу 21.00-07.00 цаг хүртэл бараа түгээлт, татан авалтаа хийх байршил юм.
-
Өгөөмөр захын зүүн урд талын нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэл,
-
Нарантуулын уулзвараас урагшаа төмөр замын гарц даваад Дүнжингаравын зүүн урд талын уулзвар хүртэл
-
Дүнжингаравын зүүн урд талын уулзвараас Зүүнжанжингийн уулзвар хүртэлх замыг өглөө 07.00-21.00 цаг хүртэл хаана.
Эдгээр бүсэд нийтийн тээвэр, яаралтай дуудлагын 101, 102, 103 төвийнхөн, мөн тухайн бүсэд ажиллаж, амьдардаг иргэдийн бүртгэлийг үндэслэн тээврийн хэрэгслийг хэвийн зорчуулна. Бусад тээврийн хэрэгслүүд зорчихгүй.
Гудамж, зам дагуух дараах авто зогсоолыг хаана:
-
Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар
-
Замын цагдаагийн баруун урд уулзвараас Нарантуулын уулзвар
-
Чулуун-Овооны тойргоос Нарантуулын уулзвар
-
Дүнжингарав худалдааны төв, Их Монголын уулзвараас Нарантуулын уулзвар
-
Хоум плазагийн уулзвараас Баянмонгол хорооллын урд талын зам дагуу Дүнжингаравын зүүн урд талын уулзвар хүртэл зам дагуух авто зогсоолыг хаана.