Балбад үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж 160 амиа алдаж, 400 гаруй хүн сураггүй болоод байна

Хуваалцах:
Балбад үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж 160 амиа алдаж, 400 гаруй хүн сураггүй болоод байна

Өмнөд Азид зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжлэх борооны улирлын үед үхэлд хүргэхүйц үер, хөрсний гулсалт үүсгэдэг. Лхагва гарагт Балба, Хятадын хил орчмын бүс нутагт хүчтэй үер буусны улмаас 160 хүн амиа алджээ.

Балбын цагдаагийн байгууллага одоогоор 157 хүн амиа алдсаныг баталсан бол Хятадын төрийн мэдлийн CCTV телевиз гурван хүн амиа алдсан тухай мэдээлжээ. Балбын албаныхны мэдээлснээр, нийт 403 хүн сураггүй алга болсон байна. Тус улсын Аялал жуулчлалын газрын хэвлэлийн төлөөлөгч Сунил Шармагийн хэлснээр, сураггүй алга болсон хүмүүсийн 133 нь Төвөд дэх Хинду шашны ариун газар болох Кайлаш ууланд мөргөл үйлдэхээр явсан Энэтхэгийн иргэд ажээ. Шармагийн мэдээлснээр, сураггүй алга болсон хүмүүсийн дунд АНУ-ын 47, Австралийн 34, Их Британийн 33, Канадын 24 иргэн мөн багтаж байна.

Нувакот (Nuwakot) тойргийн оршин суугч, 34 настай багш Суман Чалисе AFP агентлагт ярихдаа "Үер найм, есөн ачааны машин, мөн байшин барилга, хүмүүсийг урсган одсоныг би нүдээрээ харсан. Энэ бол үнэхээр сэтгэл шимшрүүлэм дүр зураг байлаа. Би өмнө нь ийм их сүйрлийг харж байгаагүй" гэжээ.

Балбын Цахилгаан эрчим хүчний газар усан болон нарны цахилгаан станцуудыг оролцуулан нийт 430 мегаваттын хүчин чадал бүхий байгууламж гэмтсэнийг мөн мэдээлсэн байна. 

Мөн хэд хэдэн хурдны замыг хаасан талаар Балба улсын албаныхан мэдээлжээ. Хятадын төрийн мэдээллийн CCTV суваг лхагва гарагт мэдээлэхдээ, Төвдийн Гиронг боомт орчимд "Балбын талд болсон шавран нурангийн улмаас олон хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон" гэжээ.  Төвөдийн Шигаце хотын замын хөдөлгөөний удирдлагууд лхагва гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн постондоо тус бүс нутгийн замууд хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ.

https://www.euronews.com/2026/08/26/nepal-flash-floods-kill-eight-at-china-border-and-cause-major-casualties-in-tibet


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих