Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +5+7 хэм, өдөртөө +17+19 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +2+4 хэм, өдөртөө +17+19 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө сэрүүсэж 0 градус орчим, өдөртөө +15.+17 хэм дулаан байна.
Өнөөдөр Дорнодын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -2+3 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +2+7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11+16 хэм, бусад нутгаар +6+11 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +15+20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26+31 хэм, бусад нутгаар +20+25 хэм дулаан байна.






















































































