
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэх болсонтой холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа “2026 он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон арав гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт бүртгэгдсэн.
Энэ бүхэнд аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээг авч байгаа. Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх болсон шалтгаан, тухайн газарт идэш тэжээл болдог ургамал, жимс ургасан уу эсвэл хулгай анчид, самар жимс түүж байгаа иргэд олон байгаагаас амьдардаг газраасаа дайжсан уу гэдгийг судалж байна" гэв.




