Ээлжит бус чуулган 16.00 цагаас хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг шийдвэрлэнэ

Хуваалцах:
Ээлжит бус чуулган 16.00 цагаас хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 1.4 их наядын төсвийн тодотголыг батлахаар хэлэлцэж буй билээ. Тэгвэл өнөөдөр 09.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд, 11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо, 13.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдах бол 16.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар товлосон байна.

Өнгөрсөн долоо хоногт ЭЗБХ, ТББХ хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм. УИХ-ын дарга Байнгын хороодын дарга нарт ирцээ бүрдүүлж, асуудлаа хэлэлцэхийг сануулсан билээ.

 

Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх