ШШГЕГ-ын дарга бие бүрэлдэхүүний хамт сайдынхаа эсрэг "шүгэл үлээлээ"

Хуваалцах:
ШШГЕГ-ын дарга бие бүрэлдэхүүний хамт сайдынхаа эсрэг "шүгэл үлээлээ"

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд баг бүрэлдэхүүний хамт хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр "ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль бус шаардлага зөвхөн цагдаагийн байгууллагад ирээд байгаа юм биш. Манайд ч ийм асуудал байна. Тиймээс мэдээлэл хийж байна. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы шаардсаны дагуу жолоочийнх нь эхнэрийг "Төр Хурах" сувиллын дарга болгосон. Жолоочийнх нь төрсөн дүүг Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн дарга болгосон. Сайд хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй хүмүүсийг дэвшүүлэн томил гэж шаарддаг. Бодлогын яам, сайдаа хүндлээд тодорхой томилгоог хийсэн". Хамаарал бүхий хэн нэгнийг дарга болгох шаардлага тавьсаар байна. Тавихгүй гэхээр хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, “Чамайг байранд чинь тавина, ажлыг чинь авна” гэх мэт янз бүрийн байдлаар шахаж дарамталдаг" гэлээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх