Орон сууцны захиалгад мөнгөө төлөөд олон жил хүлээсэн ч байргүй, мөнгөгүй үлдсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар хуулийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд, барилгын 50 хувийг барьж дуусгаагүй бол урьдчилгаа захиалга авахыг хориглохоор болсон байна.
Шинэ зохицуулалтаар:
- Барилгын компаниуд барилгынхаа 50-иас дээш хувийг барьсны дараа иргэдээс урьдчилгаа захиалга авах эрхтэй болно.
- Дуусаагүй барилгад үл хөдлөхийн гэрчилгээ олгохгүй.
- Барилгын компанийн санхүүгийн чадавх, туршлага, өмчлөлийг илүү хатуу шалгана.
- Орон сууцны захиалгаас болж иргэд дахин хохирохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр заажээ.
Өнгөрсөн тавдугаар сард хийсэн судалгаагаар: 44 компанийн 52 орон сууцны төсөлтэй холбоотой
гомдол бүртгэгдсэн бөгөөд хохирогчдын ихэнх нь хоёр жилээс дээш хугацаанд байр, мөнгөө хүлээж байгаа аж.