15 цагийн байдлаар гишүүдийн ирц 41,3 хувьтай байна

Хуваалцах:
15 цагийн байдлаар гишүүдийн ирц 41,3 хувьтай байна

Өнөөдрийн чуулган 14.00 цагаас эхэлж, нийт таван асуудлыг хэлэлцэх товтой. Асуудлын нэгдүгээрт, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилох юм. Гэвч 15.00 цагийн байдлаар ирц ердөө 41,3 хувьтай байна. 

АН-ын хувьд гурав хоногийн завсарлага авсан тул өнөөдрийн чуулган, байнгын хорооны хуралдаанд бүлгээрээ оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. МАН-ын 30-ийн тал ч орохгүй гэх мэдээлэл Төрийн ордноор явна.  УИХ-ын чуулган хуралдахын тулд нийт гишүүдийн 50-иас дээш хувь буюу хамгийн багадаа 64 гишүүн ирцээ бүртгүүлэх шаардлагатай. Харин АН-ын 42, МАН-ын 30 гишүүн хуралдаандаа оролцохгүй гэвэл өнөөдрийн чуулган ирц хүрэлцэхгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрнэ.

Түүнээс гадна дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  2. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх