
Хуваарьт ёсоор УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдах товтой. Харин эрх баригч МАН-ын бүлгийн ирц хүрээгүй тул 10.00 цагаас товлосон хурал 11.30 цагт эхлээгүй байна. Бүлгийн гишүүдийн ирц 36 хувьтай байгаагаас МАН-ын бүлгийн 68 гишүүн ХЗДХ-ийн сайдын томилгоон дээр нэгдсэн байр суурьд хүрч чадаагүйг илтгэнэ.
Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох томилгоог танилцуулах өнгөрсөн пүрэв гарагийн чуулганд АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авснаас гадна Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын 30-ийн талынхан ирээгүй тул дөрвөн цаг ирц хүлээсэн чуулган аргагүйн эрхэнд тарж, даваа, мягмар гарагт хуралдахаар болсон юм.
МАН-ын бүлэг ирцийн асуудлаа шийдэж чадахгүй бол өнөө, маргаашийн чуулган ч хойшилж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.




