2026 оны есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байна гэх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн XII хорооны ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож болохгүй. Аль болох тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдоно уу.
- Баавгайг хөөж, үргээх, чанга дуу чимээ гарган цочоох, айлгахгүй байх. Өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа эрсдэлд үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.
- Зураг авах, бичлэг хийхээр ойртохгүй байх.
- Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх. Ялангуяа ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу.
- Баавгайн талаарх мэдээлэл, мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй байх, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлнэ үү.