Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Цэргийн Аж Үйлдвэрийн Комиссын хурлыг даргалж байхдаа, Европын зарим удирдагч буурч буй нэр хүндээ аврах, эдийн засаг, нийгмийн бодлогын алдаагаа нуухын тулд Оростой дайтах бэлтгэлээ хийж байна хэмээн мэдэгджээ. Гэхдээ бодит үр дүнгүй, утгагүй болох нь батлагдсан.
Европын олон нийт Оростой дайтахаас зайлсхийх хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Европын зарим удирдагчид харин хурцадмал байдлыг улам даамжруулсаар байна гэжээ.
Тэрбээр мөн Орос Европын орнуудад ямар ч түрэмгий санаа байхгүй бөгөөд Европын хөршүүдтэйгээ хамтран ажиллаж, харилцаагаа сэргээхэд бэлэн хэвээр буйгаа онцолсон байна.