
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН-ын Зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдах, УИХ-ын чуулган 14.00 цагт хуралдах тов зарласан билээ. Гэвч үд дунд өнгөрөөд байхад УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй, УИХ-ын дарга гишүүдээ нэг нэгээр нь зарлан дуудсан байдалтай байна. Харин МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн чуулганы ирц бүрдчих байх. Гадаад, дотоодод томилолттой байсан гишүүдийг дуудаж авчирсан. Мэдсээр байж чуулганд орж ирэхгүй байгаа гишүүдэд намын дүрмийн дагуу хариуцлагын асуудлыг ярина" гэв.
МАН намынхаа эсрэг санал өгсөн гишүүдийг намаасаа хөөнө, намын дүрмийн дагуу хариуцлага тооцно хэмээн сүрдүүлээд ч чуулганы ирцийг бүрдүүлж чадахгүй байна.




