УИХ-ын чуулганы товыг өнөөдөр 14.00 цагт гуравдахиа зарлалаа

Хуваалцах:
УИХ-ын чуулганы товыг өнөөдөр 14.00 цагт гуравдахиа зарлалаа

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулга, төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх УИХ-ын чуулганы хуралдаан хоёрдахь удаа ирц хүрээгүй хойшилсон. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 52 гишүүний ирцтэйгээр хойшилсон бол өчигдрийн даваа гарагт 14.00 цагт товлосон хуралдааны ирц хүрэхгүй 18.00 цагийн байдлаар 63 гишүүн буюу нийт гишүүдийн 50 хувь нь ирцээ бүртгүүлсэн бөгөөд ердөө нэг л гишүүн дутуу байлаа. Гэвч ажлын цаг дууссан тул маргаашийн буюу мягмар гарагийн 14.00 цаг хүртэл дахин хойшлууллаа. Өнөөдрийн УИХ-ын чуулган цагтаа, бүтэн ирцтэйгээ хуралдана гэсэн хүлээлт хаа хаанаа бий болоод байна. 

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх