
Амралтын өдрүүдэд цахим орчинд жүжигчин Б.Батмаа болон "Люмино" хамтлагийн Бажи нар ДОХ-ын халдвар авсан гэх мэдээллийг цацсан бөгөөд тэд энэхүү мэдээллийг эрс няцаагаад байсан юм.
Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд, "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ДОХ-ын халдвартай, мөн өвчний халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээлэл цацаж байна. Манай улсад 1992 оноос хойш нийт 451 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2026 онд ХДХВ-ийн 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн" гэв.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








