
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Танай намын дотроо хуваагдсан тэмцлээс болоод УИХ дахь гүнзгий чухал асуудлаа бүдгэрүүлж байна. Төсвийн тодотгол өргөн барьсантай холбогдуулан зарим нэг хуулийг дагалдуулан өргөн барьсан. Ийм увайгүй үйл явдал болж байгаа учраас дэс дараа чинь алдагдсан юм биш үү. Хууль зүйн сайдуудын жишиг юм уу даа. Урлагаар дамжуулан Сэлэм Догмид гэдэг дүр бий болгож, Монгол Улсад хэлмэгдүүлэлт явсан. Сэлэмний чинь ир болъё гээд Дотоод хэргийн сайдыг ногоон малгайтан болгож хувиргасан. Сайдаа доромжлоод толгой дээгүүр нь улс төр хийгээд сууж байна. Жинхэнэ генерал тийм байдаггүй юм. Хуурамч генералууд хууль бус бүхэнд хутгалдаж оролцчихоод дараа нь матаачийн ажлаа хийдэг. Одоо мөрдөх албаа байгуул. Та үүнийг хийх үү?
Г.Тэмүүлэн: Мөрдөх алба байгуулахтай холбоотойгоор тантай байр сууриа солилцож байсан. Хараат бус бие даасан байна гэдэг хяналтгүй байна гэсэн үг биш. УИХ дээрээ хариуцлагаа ярьдаг бүтэц тогтолцоо байх ёстой. Засгийн гзаар хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцаж байгаа. ХЗБХ-ноос тодорхой мэдээлэл авлаа. Ирэх долоо хоногт багтаад Тусгай хяналтын дэд хороо байгуулахаар орсон байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг гурван газарт бий. АТГ, ТЕГ, цагдаа. Энэ асуудлыг судалж үзнэ. Зарим тохиолдолд бодит үнэнтэй нүүр тулах зайлшгүй шаардлагатай байгаа. Яг бодитоор дүн шинжилгээ хийгээд судлаач эрдэмтдийн санал бодлыг сонсох ёстой гэсэн байр суурьтай байна. Та үүнд идэвхтэй байр суурьтайгаар хамтарч ажиллана гэж итгэж байна. Эцэст нь би хэн нэгний илд бамбай байна гэж хэлж ярьдаг хүн биш. Энэ салбараас хүлээж байгаа зүйл олон. Хүлээлтэд нийцэж ажиллана гэдгээ хэлэх байна гэв.




