ЦЕГ: Цагдаагийн алба хаагч иргэнтэй муудалцаж, ангийн зориулалттай буугаар хий буудсан

Хуваалцах:
ЦЕГ: Цагдаагийн алба хаагч иргэнтэй муудалцаж, ангийн зориулалттай буугаар хий буудсан

Сэлэнгэ аймагт цагдаагийн алба хаагч иргэн рүү буудаж танхайрлаа гэх дуулиан дэгдэж, Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Шалгалтын явцад гал нээсэн гэх иргэн нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагч болохыг тогтоосон" гэв. Тэрбээр ажлын бус цагаар, амралтын өдөр Сэлэнгэ аймагт зорчиж явахдаа иргэнтэй маргалдсан бөгөөд тухайн үед ангийн зориулалттай буугаар хий буудсаныг тогтоожээ. Ашигласан галт зэвсэг нь цагдаагийн байгууллагын албаны галт зэвсэг биш бөгөөд хамт зорчиж явсан “А” гэх иргэний ангийн зориулалттай буу байсан гэлээ.

Одоогоор уг үйл явдалтай холбоотойгоор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас явуулж буй албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдвол Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасны дагуу гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон сахилгын арга хэмжээ авах юм байна.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх