Төсвийн тодотголыг өргөн барьснаас хойш нэг сар хэрүүл талцалтай өнөөдрийг хүрэв

Хуваалцах:
Төсвийн тодотголыг өргөн барьснаас хойш нэг сар хэрүүл талцалтай өнөөдрийг хүрэв

2026 оны төсвийн тодотголын төслийг өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр өргөн барьж, улмаар УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын эхний долоо хоногт алаг цоог хуралдаж, намрын чуулган хүртэл үргэлжилсэн. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг баталж, намрын чуулган эхлэнгүүт 2027 оны төсвийг хэлэлцэх чигтэй байв.

Харамсалтай нь, 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсанаас хойш 28 хоног өнгөрчээ. Гэвч төсвийн тодотголыг  батлагдаагүй хэвээр сунжирсаар л байна. Аравдугаар сарын 9-нийг хүртэл төсвөө хэлэлцэж баталж чадахгүй бол төрийн албаныхны цалин, ахмадуудын тэтгэвэр нэмэх нь худал болно гэдгийг гишүүд сануулсаар байгаа. Гэвч улстөржилт хэрээс хэтэрч, эцэстээ УИХ-ыг тараах тухай хүчтэй яригдаж, иргэд ч шаардаж эхлэв. Энэ долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад 120 хүний өргөн бүрэлдэхүүнтэй ажлын айлчлал хийж байгаа бөгөөд парламентаар тодотголыг батлах хэлэлцүүлэг үргэлжлэн явах учиртай. Тодотголыг баталсны дараа парламент ирэх оны төсвийн төслөө хэлэлцэхээр мөн хүлээж буй юм.

Монгол Улс төсвөө арваннэгдүгээр сарын 15-ныг гэхэд баталсан байх ёстой. Эс бөгөөс УИХ тарах нөхцөл байдал бодитоор бий болно гэсэн үг. Парламентын гишүүд ийнхүү үл ойлголцол,  талцал дунд хэдэн тийшээ харсан ч ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтсоор. Аанай л ямар ч сонголтгүй үнэтэй шатахуунд шөнөжин дугаарласан, түгжрэлд бухимдсан хэвээр. Энэ байдал хэзээ цэгцэрч, улс төр гольдрилоороо явж, иргэдийн нуруу бага ч болов тэнийх юм бол гэсэн хүлээлт нийгэмд үүссэн ч улс төрд эерэг зүйл алга.

Өнөөдөр МАН, АН Бүлэг, ХҮН-ын зөвлөл хуралдах товтой ч ирц бүрдэхгүй хойшлох нь ердийн үзэгдэл болсон. Товлосон цагтаа төсвийн тодотголоо батлахгүй бол цалин, тэтгэвэр нэмж чадахгүйд хүрч, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэх нь тодорхой. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх