Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдахгүй

Хуваалцах:
Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдахгүй

Нийслэл хотод энэ сарын 15-наас эхлэн шахмал түлшийг борлуулалтын 446 цэгээр худалдаанд гаргасан. Энэ жил зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхөд зориулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна. Иргэдийн зүгээс ачаалалтай үед Хотула аппликэйшн гацах хүндрэл үүсдэгээс гадна түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилжээ.

Уг хүсэлтэд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "Иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгаа. Түлшний жин, хэмжээ дутах асуудал гарахгүй. Бид үйлдвэртээ 25.5 килограммаар жингийн тохируулга хийсэн" гэв. Иргэд Хотула аппликэйшнээр нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаж авна. Нийслэл хотод түр оршин суугч хороондоо бүртгүүлж байж түлш худалдаж авах эрхийг нь нээх юм байна. Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэг шуудайг нь 5,000 төгрөгөөр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх