Шатахууны чанарыг шалгах, дамлах, гэрээт гэж их хэмжээний шатахуун олгож буйд хяналт тавихыг шаардав

Хуваалцах:
Шатахууны чанарыг шалгах, дамлах, гэрээт гэж их хэмжээний шатахуун олгож буйд хяналт тавихыг шаардав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Шатахууны шуурхай штабын ажлын хэсгийн төлөөлөл шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар шаардлага тавьж буй иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм.

Уулзалтаар иргэд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг шуурхай шалгах тогтолцоог сайжруулах, дамлан худалдаалах болон гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэхэд хяналт тавих, хангамж, түгээлтийн бодит мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх зэрэг санал, шаардлага тавив.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх