Э.Батшугар: Ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна

Хуваалцах:
Э.Батшугар: Ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна
Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад оруулж, ахмад настнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шинэ боломж бүрдлээ. Ахмад настны эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус бие даан амьдрах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, гэр бүл, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь дэмжих юм.
Тиймээс бид ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн эрт илрүүлэг, эмчилгээ, сэргээн засах тусламжийг уялдуулж, тасралтгүй хүргэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана.
Цаашид Геронтологийн үндэсний төвийг ахмад настны тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэдэг, судалгаа, шинэ арга туршлагыг нэвтрүүлдэг үндэсний хэмжээний мэргэжлийн төв болгон хөгжүүлэх нь чухал. Ахмад маань хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай тусламж авч, эрүүл энх, бие даасан, идэвхтэй амьдрах боломжтой байх ёстой гэв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх