Төв аймгийн Алтанбулаг суманд годрон өвчин бүртгэгдэж, 740 гаруй ямааг устгалд оруулжээ

Хуваалцах:
Төв аймгийн Алтанбулаг суманд годрон өвчин бүртгэгдэж, 740 гаруй ямааг устгалд оруулжээ
Төв аймгийн Алтанбулаг суманд годрон өвчин бүртгэгдэж, 740 гаруй ямааг устгалд оруулжээ. Мөн энэ өвчин Монголд хаа  сайгүй тархаж, малчдын гомдлыг барж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч гэх нөхөр БНХАУ-аас ухна оруулж ирж, яаралтай ав гэсээр толгойг нь 1.000.000 төгрөгөөр зарсан гэж нутгийн иргэд баталж байгаа  ба "Саятан сүрэг" гэх цахим, пэйж хуудаст ч энэ талаарх олон баримтыг дэлгэсэн байна.
 
Монгол Улсад мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнд тавьдаг хорио цээр, мал эмнэлгийн шаардлага өндөр байдаг. Тэгвэл гадаад улсаас амьд мал, тэр дундаа үржлийн ухна ямар журмаар оруулж ирсэн, эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээ нь хаана байгааг шалгах ажлын хэсэг гарчээ. 
Монгол Улсаас амьд бүү хэл, нойтон мах авахдаа өчнөөн стандарт шаарддаг Хятадаас годронтой ухна оруулж ирж,  малчдын хотыг харлууллаа гэж 700, 800-гаар нь буянт малынхаа хоолойг хэрчүүлж, газарт булшлуулахыг харж зогсох малчид харуусч, "Хүүхдүүдээ юугаар тэжээх вэ, сургалтын зээлийг нь юугаар төлөх вэ" хэмээн нулимс дуслуулж сууна. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх