
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос АНУ-ын иргэн Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болсон. Сонсгол “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн дор явах ба УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сонсголыг даргалах юм. Сонсголд оролцох ёстой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадад байгаа гэх мэдээлэл бий бол УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулган нээснээс хойш хуралдаа нэг ч удаа суугаагүйгээс харахад сонсголд ирэх нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Б.Баярбаатар : Ц.Элбэгдорж Монголоос гараад явсан гэсэн, Эпштейний гэхээр “Үхсэн хүний сонсгол хийх нь” гэж шүүмжилж байна. Монгол Улс Эпштейний асуудлыг хөндсөн 20 дахь улс болж, өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон асуудлыг баримтаар дэлгэнэ хэмээн мэдэгдсэн билээ.




