
Цахим орчинд нэр бүхий группэд "Баавгай явж байна" гэх мэдээлэл нийтэлсэн. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б" нь хиймэл оюун ухаан ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлснийг тогтоосон байна. Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцжээ.
Дээрх заалтад “Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








