Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэдээс дөрвөн өдөрт 525,9 саяыг албадан төлүүлэв

Хуваалцах:
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэдээс дөрвөн өдөрт  525,9 саяыг албадан төлүүлэв

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар энэ сарын 12-16-ны өдрүүдэд тэтгэлэг төлөгчөөс 525,9 сая төгрөг албадан гаргуулж, 548 тэтгэлэг авагч иргэнд олгожээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээ, хугацааг зохицуулсан байдаг. Энэ хуулиар хүүхдийг 11-18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр, харин 0-11 нас хүртэл үүний 50 хувиар хүүхдээ тэжээн тэтгэнэ. Хугацааны хувьд тэтгэлгийг сар, жил, улирлаар, эсвэл бүхий л хугацааны турш нэг удаа мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр барагдуулна гэж заасан байдаг.

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх