
АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд ялалт байгуулсны дараа ам.долларын ханш болон Засгийн газрын бондуудын өгөөж буурч, алтны эрэлт сэргэв.
Лхагва гарагт алтны үнэ 3.3 хувиар буюу наймдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өслөө. Сүүлийн байдлаар 0.2 хувиар чангарч, унц нь 4070 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
АТүүнчлэн брент төрлийн газрын тосны ханш 10 хувиар суларч, баррель нь 100 ам.доллароос буугаад байна.Дэлхийн жишиг үнэд тооцогддог брент төрлийн газрын тосны ханш лхагва гарагийн арилжааны үеэр баррель нь 93 ам.доллар хүртэл буурчээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 8.3 хувиар буурч, баррель нь 88 ам.долларт хаагджээ. Энэ нь тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу